Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уулыг зорих иргэдийн тоо нэмэгддэг билээ. Тодруулбал, сар шинийн өдрүүдэд дунджаар 5000 гаруй тээврийн хэрэгслээр 20-30 гаруй мянган иргэн зорин очдог байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр өдөр цагийн менежментийн дагуу хяналтын постыг ажиллуулан жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм.
Follow us