ИРГЭНИЙ_НИЙТЛЭЛ: “Аав минь бурхан болоод жил гаруй болжээ. Хөөрхий минь дансанд нь байгаа хэдхэн төгрөгийг үр хүүхдэд нь яаж өгөхгүй байхаа сайн мэдэх юмаа. Элдэв хууль дүрэм, шалтаг ярьсаар байгаад одоо болохоор улсын орлого болсон юм байх аа.
Эхний удаад нэг жилийн дараа авдаг гэж хэлсэн. Жилийн дараа болохоор Сэлэнгийн харьяат тэндээсээ ав гэсэн гэтэл Сэлэнгэ нь хамгийн сүүлд хаана бурхан болсон тэндээсээ ав гэсэн. Буцаад бүх юмыг нь бүрдүүлээд иртэл, Сэлэнгээсээ ав, нотриатаар баталгаажуул гэх юм.
Нотриат нь болохоор гадаадад байгаа дүүгээ ирүүлж гарын үсэг зурах ёстой гэх юм. Зав, зай муутай ажил ихтэй, түгжрээн дунд залхаан цээрлүүлээд байгаа юм уу, хаашаа юм бэ?. Тэгээд бүх юмыг нь бүрдүүлээд очихоор авах ёстой хугацаа чинь дуусчээ. Шүүхдээд ав гэх юм. Одоо бас шүүхдээд ажлаа алдаад хэдэн сар явах ёстой болох юм уу.
Бүү мэд. Дургүй хүрээд за улсын орлого болог дээ гээд ураад хаялаа. Гэхдээ хэний халаасанд ордог билээ дээ. Бодохоор уур хүрээд байх юм. Хэмээн бичжээ. Талийгаачийн дансыг нэг жилийн дараа хөдөлгөхийг зөвшөөрдөг гэхдээ өгөхгүй байх хууль байхгүй байлтай.” гэжээ.