Ч.Лодойсамбуу: “Мөнхжинг дахиад 30 хоног ш.0. p.0.н.д хийхээр болж. Оргон зайлж магадгүй гээд хилийн хоригоо тавьчихаа биз дээ. Одоо ш0p0нд хорьж яах гээд байгаа юм бэ?
Энэ эрү үдэн шү үлтүүдээ зогсоо л доо. Сэтгэл санаа, бие махбодиор нь “амьтан” болгож байгаад хэрэг хүлээлгэдэг аймар үе эргээд ирчихэж байгаа юм уу? Ер нь хэрэгт холбогдуулж шалгаж байгаа нь энэ гээд л ш.0.p.0.нд хийж залхаан цээрлүүлдэг жишиг бүр тогтлоо. Хүний эрхийн байгууллагууд анхааралдаа аваасай. Энэ анхны тохиолдол биш шүү дээ.
Тэртэй тэргүй хилийн хоригтой хүнийг заавал ш.0.p.0.нд хийж шалгаж байгаа нь ямар учиртай юм? Өмнөх баривчилгаанаас суллагдаад таг дуугүй л байсан. Ганц зураг сторидсон нь хэрэг хянан шалгахад саад болоо юу? Юу гэж ойлгох юм?” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.