Зураач Л.Өнөрчимэг өнөөдөр хүүгээсээ Iphone 14 promax утас бэлгэнд авсанаа цахим хуудсанаа хуваалцжээ. Саяхан мөн хэдэн сарын өмнө хүүгээсээ машин бэлгэнд авч байсан удаатай.
Л.Өнөрчимэг: “Би ганц хүүтэй. Хүү маань багын л хэрсүү, ухаалаг, бүх зүйлийг чаддаг, бахархалт хүн. Одоо ч хэвээрээ. Өндөр боловсрол эзэмшсэн, хувь хүний хөгжил, төлөвшил, хүмүүжлийн тухайд бусдыг дагуулам сайн чанар олонтой. Нөхөрлөж, хайрлаж, энэрч мэддэг сайн эр хүн шүү миний хүү. Хүү минь надад ихийг өгсөн. Хүний нутагт байгаа ч гэсэн дэргэд юм шиг хайрлаж, халамжилж юугаар ч дутаадаггүй. Өгч байгаа зүйлийн том, жижиг их багад учир утга нь оршиж байгаа юм биш. Ээжийгээ хайрлаж байгаа сэтгэлийг нь мэдэрч явахад хэчнээн нөмөртэй байдаг гээч.
Миний хүү ээждээ урлангийн байр гээд бүхнийг өгсөн. Заримдаа ч эгч нь ичдэг шүү. Би хүүдээ гэр орон бэлдэж өгч, тусад нь гаргах үүрэгтэй ч тэгж чадаагүй. Тэр минь бүхнийг өөрөө бий болгосон. Эд материал, үнэтэй зүйлүүдээс илүү надад хүү минь байгаа нь хамгийн том бэлэг, аз жаргал минь юм даа. Намайг хэзээд ойлгодог, дэмжиж хайрладаг ийм сайхан хүү надад байна. Амьдралд бүдэрмээр олон даваа гарч ирдэг ч тэр даваа бүрт намайг дахин шинээр амьдрах урам зориг, хүчийг өгдөг ганц хүн минь миний үр л юм даа. Үртэй хүн үрээ харж баярлахаас өөр сайхан баяр гэж юу байх вэ.
Надад хүүгээсээ сурч байгаа зүйлүүд ч их олон. Сэтгэл хөдлөлөө дарах, харилцааны соёлыг эрхэмлэх, тэвчээртэй байх гээд л. Тиймээс ээж нь хүүдээ өөртөө хүсдэг сайхан бүхнээ хүснэ. Эрүүл энх, аз жаргалтай, урт удаан амьдрах хэрэгтэй. Би ч эрүүл байж хүүдээ олон жил хань болно