Ховд аймгийн Жаргалант суманд 15 настай хүүхэд бусдад 3.0.д.y.y.лж, н ас ба рсан байж болзошгүй хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, 15-16 насны гурван охин бүлэглэж, 15 настай охиныг толгойн тус газарт турбогоор цо хиж, гэмтээсэн гэх. Талийгаач охин толгойдоо хүнд гэмтэл авч, эмнэлгийн байгууллагад хандсан ч шархаа даалгүй н ас ба рсан гэж байсан юм. Охины ар гэрийнхэн мэдээлэл өгөхдөө “Талийгаачийг гурван охин 30д0ж, гэмтээсэн. Эмнэлгийн байгууллагад хандсан ч шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлээгүй, цаг алдсаны улмаас амиа алдсан. Талийгаач охин нагац эгчийндээ амьдардаг байсан. Өмнө нь толгой болон бие нь өвдөж байгаагүй. Охиныг минь 30 дc0н болон эмчилгээ үзүүлээгүй эмнэлгийн байгууллагынханд гомдолтой байна. Мөн цагдаагийн албан хаагчид хүнд суртал гаргасны улмаас хэрэг удааширч байна. Талийгаачийн үеэл буюу насанд хүрээгүй охиноос минь байцаалт авсан цагдаа нар ёс бус харьцсан байна лээ. Тэд охиноос “Хүнтэй унтаж үзсэн үү. Энэ хэрэг чам дээр тохогдоно шүү” гэж хэлсэн байгаа юм. Бид үнэхээр гомдолтой байна. Дөрвөн удаа эмнэлэгт үзүүлэхэд яагаад шаардлагатай арга хэмжээ аваагүй юм бэ. Эцэс сүүлд нь нугаснаас ус аваад, охин минь нас барчихлаа” гэсэн байдаг. Тэгвэл талийгаач охиныг үе тэнгийн гурван охин зодоогүй, гэмтээгээгүй болох нь тогтоогдсон. Талийгаачийг ээжийнх нь эгч буюу хамт амьдардаг нагац эгч нь төмөр сандлаар цохиж, v. x.э .л.д хүргэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдэгдлээ.
Г.МӨНХБАЯР: ТАЛИЙГААЧИЙГ НАГАЦ ЭГЧ НЬ ХӨНӨӨСӨН БОЛОХ НЬ ТОГТООГДОЖ, ЦАГДАН ХОРЬСОН ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр “Ховд аймгийн Жаргалант суманд 15 настай охин үе тэнгийнхээ дөрвөн охинд зодуулж, амиа алдсан гэх мэдээлэл нь худал болох нь тогтоогдсон. Харин талийгаачийн амийг гэр бүлийн хамаарал бүхий иргэн хөнөөсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Түүнийг цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүйгээр баривчилж, 48 цаг цагдан хорьсон байгаа. Талийгаачийн амийг хөнөөсөн байж болзошгүй гэр бүлийнх нь хамаарал бүхий хүн гэрийнхэнтэйгээ үгсэн хуйвалдаж, талийгаачийг “Үе тэнгийнхээ дөрвөн хүүхдэд зодуулж, амиа алдсан” хэмээн худал мэдээлэл тарааж, мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулсан” гэсэн билээ.
Тэгвэл мэдээллйин эх сурвалж ergelt.mn энэ талаар дараах мэдээллийг бэлтгэжээ. ХОВДЫН ЭМНЭЛГИЙН ДАРГА н.ГЭРЭЛСҮРЭН: ТАЛИЙГААЧ ОХИНД ЯМАР ЭМЧИЛГЭЭ ХИЙСНИЙГ ХЭЛЭХГҮЙ. Талийгаач охины ар гэрийнхэн Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийнхөнд гомдолтой байгаа. Учир нь, талийгаач тус эмнэлэгт дөрвөн удаа очсон ч хангалттай тусламж авч чадаагүй. Хагас сар орчим толгой нь хүндээр өвдөж, шаналж эмнэлэгт хандсан ч тоогоогүй, харж үзээгүй гэж байв. Бид Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга н.Гэрэлсүрэнтэй холбогдож, нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрбээр “Хууль, шүүхийн байгууллага шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад үнэн учир нь олдох байлгүй. Манай эмнэлгийн зүгээс дотооддоо хяналт, шалгалт хийж байна. Талийгаач охинд ямар эмчилгээ, зөвлөгөө өгснийг хэлэхгүй. Цагдаа нар нь тогтооно биз. Би шаардлагатай арга хэмжээ авсан байж л таараа шүү дээ. Одоо энэ талаар хэлэхгүй, мэдээлэл өгөхгүй” гэв.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны есдүгээр сард тус эмнэлэгт 29 настай, гурван хүүхдийн аав хоолойгоо боомилж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Тодруулбал, талийгаач тарваган тахлын халдвар авч, тус эмнэлгийн тусгаарлах өрөөнд байхдаа тусламж, үйлчилгээ авч чадалгүй нас барсан талаар талийгаачийн ар гэрийнхэн мэдэгдэж байлаа. Учир нь, тус эмнэлгийн эмч нар бэлэн байдлаа хангаагүй, тусгаарлалтын өрөөнд орж ажиллах эмч, сувилагч олдоогүй гэх. Шалгалтын ажиллагаа явуулж, талийгаачид эмчилгээ үзүүлээгүй эмч, сувилагчийн цалинг 10 хувиар хасаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон гашуун түүх бий.
ХОВД АЙМГИЙН ГБХЗХГ-ЫН ДАРГА Б.БАЯРТУЯА: ТАЛИЙГААЧ ОХИНД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭЭД, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАМТАРСАН БАГТ ШИЛЖҮҮЛСЭН БАЙСАН Талийгаач охин гэр бүлийн xvчupxuuлэлд байсан. Хойд аав, төрсөн ээждээ удаа дараа 30 дyyлж байсан учраас арга буюу нагац эгчийндээ амьдарч байсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тодруулбал, 2021 онд талийгаачид эрсдлийн үнэлгээ хийж, тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, хүүхэд хамгааллын хамтарсан багийнхан тусламж үзүүлж байсан гэх.
Тэгвэл бид Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Баяртуяатай холбогдож, энэ талаар тодрууллаа. Тэрбээр “Талийгаач өмнө нь манайхаас үйлчилгээ авч байсан. Шалгалтын ажиллагаа явуулж, үйлчилгээ үзүүлсний дараа харьяа дүүргийнх нь хамтарсан багт шилжүүлсэн. Манайхаас хүлээж авсан хүүхэд хамгааллын хамтарсан багийнхан хяналт тавих ёстой. Манай байгууллага удирдлага, арга зүйгээр чиглүүлж ажиллаж байсан. Хүүхэд хамгааллын хамтарсан багт Багийн Засаг дарга, Өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгч нарын 5-7 хүн байдаг. Энэ багийнханд талийгаач охиныг шилжүүлж өгсөн байсан. Талийгаач 2021 онд манай газарт хандаж, үйлчилгээ авч байсан юм байна лээ. Тухайн үед би ажилладаггүй байсан” гэлээ.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАМТАРСАН БАГИЙН ДАРГА: НУУЦЛАЛЫН ГЭРЭЭ ХИЙСЭН УЧРААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ. Бид талийгаач охины амьдардаг байсан Наран багийн даргатай холбогдож, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрхэн ажиллаж байсан, охинд ямар тусламж, үйлчилгээ үзүүлсэн, эрсдэлээс хэрхэн хамгаалсан талаар нь тодрууллаа. Тэрбээр “Би маш өндөр нууцлалын гэрээ хийж хамтарсан баг ахлаж ажилладаг хүн. Ийм учраас хувь хүний мэдээллийг өгөх боломжгүй” гэлээ. Ташрамд дурдахад, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн чиглэлээр ажилладаг гурван мэргэжилтэн тус аймгийн 38 мянган хүүхдийн асуудлыг хариуцаж ажилладаг гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг мэргэжилтэнд 12 мянган хүүхэд харьяалагдаж, үйлчилгээ, тусламж авдаг гэсэн үг.
ОХИНЫ АНГИЙН БАГШ: МЭДЭЭЛЭЛ ӨГӨХИЙГ ХОРИГЛОСОН. Охин сургуулиасаа гарч, зургадугаар ангиасаа албан бус сургуульд сурч байсан гэх. Мөн түүний мөрөөдөл чадварлаг үсчин болох байсан талаар ээж нь ярьж байна лээ. Харин охины ангийн багш “Талийгаач түргэн ууртай, сэргэлэн цовоо хүүхэд байсан” талаар ярьсан байдаг. Бид талийгаачийн ангийн багштай холбогдоход “Биднийг хууль хяналтын байгууллагаас мэдээлэл өгч болохгүй гэсэн. Хориглосон учраас мэдээлэл өгөх боломжгүй. Охины гэрт очиж, ээжтэй нь байнга уулзаж байгаа” гэлээ.
ТАЛИЙГААЧИЙН НАГАЦ ЭГЧ, ҮЕЭЛ НАР ХУУРАМЧ ХАЯГ НЭЭЖ, ЧАТ БИЧСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ. Талийгаач охины үеэл, охин руу нууц хаягнаас дарамталж бичдэг байсан зурвасууд ил болсон. Үеэл найз охинд нь хуурамч хаягнаас “А, Б байрны нэгдүгээр орцны хоёр тоотод ир, дүү чинь эмнэлгийн орон дээр хэвтэх үү, би хэвтэх үү үзье” гэх утгатай заналхийлсэн чат явуулсан. Харин талийгаач нас барсны дараа уг хаягаа блок хийгээд алга болсон талаар үеэл, нагац эгч нар нь ярьсан юм. Тэгвэл мөрдөн шалгалтын явцад уг хаягнуудыг талийгаачийн нагац эгч нь нээж, өөр рүүгээ болон хамаатнууд руугаа заналхийлсэн зурвас илгээсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
СЭЖИГТЭН Ж ГЭЖ ХЭН БЭ… Талийгаачийг хө нөө сөн байж болзошгүй эмэгтэй нь ээжийнх нь төрсөн эгч. Тэрбээр талийгаач охиныг “Орой, үдэш тэнэлээ” гэх шалтгаанаар a.p.x.u.д.с.ан үедээ төмөр сандлаар зодож, хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр охиныг 3 0д c0н өдрийн маргааш нь эмнэлэгт үзүүлж, боолт хийлгэсэн гэнэ. Мөн дөрвөн удаа эмнэлэгт очсон гэдэг нь худлаа байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ. Сэжигтэн Ж нь 1979 онд төрсөн, 44 настай, таван хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, а рхи ны хамааралтай нэгэн гэнэ. Тэрбээр охиныг удаа дараа 30 д0ж, xvчu pxuuлдэг байсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Мөн гэрчүүдтэй үгсэн тохиролцож, хэргээ нуун далдалхыг, эд мөрийн баримтаа устгахыг санаархсан гэнэ.
ТАЛИЙГААЧИЙН ЭЭЖ Э: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫНХАНД БАЯРЛАЖ БАЙНА. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийсний дараа олон нийтийн зүгээс талийгаачийн ээжийг буруутгаж, ах, дүүтэйгээ нийлж, охиныхоо үхлийг нуусан хэмээн шүүмжлээд байгаа юм. Тэгвэл талийгаач охины ээж Э “Охин минь надад үе тэнгийнх нь дөрвөн охин дэ эрэл хэж, 30 дc0н гэж ирж хэлсэн. Тухайн үед би өөрийн ойлгосноороо хэвлэлд мэдээлэл өгсөн. Мөн тухайн үед асар их сэтгэл санааны хямралтай, хүнд нөхцөлд байсан. Түүнээс өөрийн ах, дүү, хамаатан садантайгаа үгсэн хуйвалдаж, худал мэдээлэл өгсөн зүйлгүй. Харин цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаад үнэн мөнийг нь олж өгч байгаад баярлаж байна. Манай эгч энэ хэргийг үйлдсэн, охиныг минь зо дсон гэдгээ хэлээгүй. Эгчийгээ охиныг минь зо дсон, зо дд ог байсныг мэдээгүйдээ харамсаж байна. Гэхдээ цагдаагийн байгууллагаас тогтоож, төрсөн эгч Ж үйлдсэн болохыг тогтоосонд талархаж байгаа” гэлээ. Мэдээллийн эх сурвалж: ergelt.mn