БНТУ-д эрэн хайх, аврах ажиллагаанд оролцохоор Монгол Улсаас очсон 35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах багийнхан мөрч нохдын хамтаар таван хүнийг /2023.02.09/ эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Ингэснээр нийт найман хүнийг /2023.02.08-ны өдөр 3 хүн/ эсэн мэнд нурангиас гаргаад байна. Мөн газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн баг хээрийн эмнэлгийн майхнаа дэлгэж, тоног төхөөрөмжөө суурилуулан, үйлчилгээ үзүүлж буй аж. Энэхүү үйл явдлыг талаар Туркийн sakaryadan телевиз онцлов. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эрэн хайх, аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 09-ний өдөр нурангиас 5 хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Мөн нурангид дарагдаж амь на.саа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/ цогц.сыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн эмнэлгийн баг Туркийн цэргүүдтэй хамтран нурангийн талбайг засаж, яаралтай тусламж үзүүлэх хээрийн эмнэлгийн майхан дэлгэж, тоног төхөөрөмжөө суурилуулан, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна.
Ингэснээр Монголын эрэн хайх, аврах баг нийтдээ 8 хүнийг эсэн мэнд нурангиас гаргалаа.