“Өргөө” амаржих газрын үүдэнд жирэмсэн эмэгтэй машинд амаржсан тохиолдол гарсан билээ. Хэргийг сануулахад, өнгөрсөн оны буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 22.00 цагийн орчимд “Хүүхдийн толгой цухуйсан” хэмээн Өргөө амаржих газар очиход “Бичиг баримт шалгуул” гэх шаардлага тавьж, цаг алдсаны улмаас машиндаа төрсөн хэрэг гарсан юм. Эмнэлгийн зүгээс хүүхдийг машинд төрүүлж, эхэсийг гардахыг эмнэлгийн орчинд хийсэн хэмээн мэдээлсэн билээ.
Тухайн хэрэг хуучраагүй байхад дахин нэг эмэгтэй амаржсан тухай мэдээллийн эх сурвалж ТУГ.МН сайт мэдээлэв. ТУГ.МН: “Тус эмнэлэгт өвдөлт өгөөд 2 удаа очсон ч буцаасан байж. Ийнхүү 3 дахь удаа очих замдаа автомашинд төрсөн энэхүү үйл явдлыг эмнэлгийн удирдлагууд чанд нууцлахыг ажилтнууддаа үүрэг болгожээ. Эх хүүхэд өдгөө эсэн мэнд эмчлүүлж байна.” гэв.