Сошиалд элдэв бичлэг хийж тэнгэр удган нэр зүүсэн олон болсон тэдний нэг нь юмжирдулам гэх эмэгтэй. Тэрээр өөрөө элдэв юм бичиж бүр лайв хийдэг ч хэд хоногийн өмнө нэгэн мэдэгдэл хийсэн. Учир нь өөрөө огт тийм зүйл хийгээгүй хүмүүс түүний өмнөөс пэйж хуудсыг нь хөтөлж миний дүрээр лайв хийгээд байна гэж хэлсэн.
Ийн мэдэгдээд хэсэг дуугүй байсан тэрээр удаан тэсэж чадахгүй байгаа бололтой дахин гарч ирж Турк улсад болсон газар хөдлөлтийг өөрөө хийсэн, удахгүй дахин газар хөдөлгөнө бараг л цэвэрлэгээ хийж байна гэх юм ярьсан. Гэтэл одоо бүр өөрийг нь до ромжи лсон тул дэлхий сөнөөнө гэх зүйлийг бичиж эхлээд байна.
Тэрээр: “Өчигдрийн этүгэн эхийн хэлсэн айлдвар баталгаа. Эх дэлхий хилэгнээд эхэллээ. Үнэнг нь олж харж хэлсэн этүгэн эхийн улаач намайг их доро мжилж элий балай гаар дуудсан бил үү,?Би дэлхийг сөнөөх гээд байгаа юм биш .Эх дэлхийн эзэн этүгэн эх хилэгнээд байна. Монгол дэлхийн зүрхийг хэтэрхий их ухаад эхлэхээр эх дэлхийн гагнаас салж дэлхий мөхөх гээд байна. Энэ бол ай мшиг үнэнг нь хэлсэн хүнийг бүү адал .Монголд нэг л айхтар газар хөдөлбөл бүгд дууслаа.
Тийм учраас Монгол газар нутагаар бүү оролд. Дэлхийн хувь заяаг аврах үйл монголчууд бидний гарт байна.Энэ бол газар нутагаа ухахгүй хайрлаж хамгаалах ганцхан гарц дэлхийг аврах.” хэмээн бичжээ.