Жүжигчин Л.Сөрөлтийг танихгүй уншигч байхгүй биз ээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран нийтийн дууны урлагт хүч үзэн яваа юм.Түүний хувьд мэргэжлээрээ ажиллахаас гадна дуулна хөтөлнө гээд санхүүгийн эх үүсвэрээ асуудалгүй олчихдог нэгэн.
Тэгвэл түүнд 10 сая төгрөг салхинд хийсгэх нь асуудал биш бололтой. Тэрбээр цахим хуудаснаа ийнхүү бичжээ. “IHC койнд 10 сая төгрөг утаа. Гэхдээ өөрөө унасан болохоор уйлахгүй ээ. Монгол залуус юм хийж үзээ л биз” хэмээн бичжээ.
Л.Сөрөлтийн сошиал хуудсыг дагагч нь: “10 сая бол 1 хүний жилийн цалин…Та баян бөгөөд уужуу хүн юмаа. Луйван залиланг өөхшүүлж үл болно” гэсэн юм.