IHC койн худалдан авч их хэмжээний мөнгөө залuлyyлж, өөрсдийн автомашин, орон байраа алдсан өрх толгойлсон ээжүүд мэдээлэл өгч байна.
Тодруулбал, тухайн койнд 140 сая төгрөгөө оруулаад алдсан хохирогч ярихдаа “Олон мянган хүмүүсийг төлөөлж энд гарч ирлээ. Би анх 140 сая төгрөгөөр элссэн. Өдөр бүр койноо орж хардаг. Хоёр хоногийн өмнө койноо орж үзтэл 6 сая төгрөг болсон байсан. Би хамгийн өндөр үнэ дээр орсон. Би 18 сая койноо 4 хоногийн өмнө xakepдyyлчихсан. Тиймээс цагдаагийн байгууллагад хандаж байна. Энэ үйлдэлд хаанаас хэн хяналт шалгалт тавьдаг бэ. Холбогдох байгууллагууд нь ямар нэгэн мэдээлэл өгөөсөй гэж хүсэж байна. Цагдаагийн байгууллага шалгаасай.
Хэн нэгэн намайг койн ав гэж шахаагүй, орсон нь миний буруу. Гэхдээ дахин дахин хүмүүсийн сэтгэл санааг удирдаж, унахгүй өснө шүү гэсэн сториг нь хараад олон хүн мөнгөө өгч орж байна. Койн авсан өдрөөс эхэлж өдөр бүр уналттай байна. Тийм учраас Монгол Улсад 70-аад койн гаргасан хүмүүсийг шалгаад өгөөчээ гэсэн өргөдөл гаргасан байна” гэлээ.