ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварын шинжилгээний хариуг зарлалаа.
Тэрбээр “Токио -Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Нийт 206 хүнийг шинжилж дууслаа. Үүргийн онгоцоор ирсэн бүх хүмүүсийг тусгаарлаж шинжилж дууслаа.
Ажиглалт тусгаарлалтын үед эмч нар анхаарал сулруулахгүй ажиллана. Тусгаарлагдсан иргэд ч анхааралтай байх хэрэгтэй. Бидний гол зорилго илрүүлэх. Ойр орчныг нь самнаж илрүүлэх, тандан судлах ажлыг хийнэ.
Станбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдэж байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлагдсан байна гэсэн мэдээллийг өглөө.