IHC О.Мөнхжин, Шилэн Цогоо хоёрын дунд томоохон маргалдаан үүсчээ. Энэ үйл явдалд О.Мөнхжин ихэд эгдүүцсэн бололтой Шилэн Цогоод хатуухан ийнхүү хэлэв. Тэрбээр: “FM- ийн хөтлөгчөөс өөдөлж яваагүй, насаараа намын тролл, сонгуулийн нохой хийж даргын цүнх барьсан “Дарваан Харыгаа” урдаа бариад даалгавартай сэвж эхэлж үзэж байна. Тэрээр насаараа цүнх бариад өөрөө одоо баахан вагон, тээврийн компанитай. Эсвэл өөрөө хусуулчих гээд попроод байгаа нь тэр. Ахиад л гүтгээд эхэллээ. Бид яг нэг ажил бүтээд, өнгөтэй ирээдүй харагдахаар л нүдээд эхлэх юм.
Өнөөх нь Биткойн 2014 онд үүссэн гээд солиорч балайрч өгч байна. Ядаж байхад криптогийн А ч байхгүй юм. IHC-тэй 100,000 гаруй хүмүүсээ одоо ӨМЧӨӨ ХАМГААЛНА шүү! Аягүй бол наадуул чинь ичих ч үгүй нүүрсний мөнгө койн руу оржээ гэж авна. Төсөөлшгүй муу муухай санаа эднээс гарах юм даа… Захиалгатай гэдгийг намынх нь нөхөд надад хэлээд байгаа юм.
13 жил FM- ын хөтлөгч хийсэн… Ийм намтартай хүн ДЭД САЙД болоод НҮХТЭД хэдэн тэрбумын хаустай, одоо овоо хэдэн вагонтой, НҮҮРС тээврийн компанитай, төмөр замын ТУЗд суугаа. Тэр хулгайч уу, би хулгайч уу? Ийм хүмүүсийг бид давраасаар ирсэн. Болих цаг болоогүй юу?” хэмээн бичжээ.