Шүүхээс О.Мөнхжинг гурван койныг ижил нэрээр гаргаж, залилсан гэж үзжээ
IHC койныг хөрөнгийн зах зээлд гаргасан О.Мөнхжинг сэтгүүлч С.Шижирбат сан.хүүгийн л.уй.вар хийсэн хэмээн цахим орчинд мэдээлсэн байдаг.
Улмаар О.Мөнхжин өөрийг нь гүтгэсэн хэмээн үзэж, Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм. Тэгвэл уг асуудлыг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн долоо хоногт боллоо.
Шүүхээс С.Шижирбат нь бусдыг гүтгээгүй гэдгийг тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүхээс О.Мөнхжинг олон улсын криптовалютын сайтад IHC койныг гурван өөр хугацаанд гурван койн гаргахдаа ижил нэрээр гаргасан нь иргэдийг төөрөгдүүлж, залилсан байх үндэслэлтэй хэмээн үзсэн байна.
Сануулахад, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20 дугаар зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа билээ.
. .