Өнгөрөгч амралтын өдрүүдэд С.Эрдэнэ, М.Энхсайхан, Д.Ганбат нар их хурлаа хийж, даргаараа Д.Ганбатыг сонгов. Эл сунгаанд тэрбээр 21027 хүний санал авсан хэмээж буй юм. Ингээд Л.Гантөмөрөөс дутахгүйгээр УДШ-д бүртгүүлэх хүсэлтээ өгөх юм. УДШ чухам хэнийг нь бүртгэхээс хамаараад АН-ын тамганы хувь заяа шийдвэрлэгдэх юм. Тодруулбал,
Д.Ганбатыг бүртгэвэл С.Эрдэнийн гарт байгаа тамга нь улам хүчин төгөлдөржинө.
Л.Гантөмөрийг бүртгэвэл тэдний АН шинэ тамга хийлгэчихэж болох хуульзүйн орчин бүрдэх юм.
Гэхдээ саях сунгааны үр дүнд дарга болсон Д.Ганбат хамтрагчдаа С.Эрдэнэ итгэсэнгүй. Өөрт байгаа тамганыхаа оронд “сунгаанд ялсныг батламжлав” гэх утга бүхий үгтэй жааз гардуулсан нь олон нийтийн инээдийг хүргээд байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх Д.Ганбатыг бүртгэсэн тохиолдолд тамгаа гаргаж гардуулах ажээ.