“Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр нь “сэтгүүлчдийг өмгөөлүүлнэ” гэж гэрээ хийгээд ажиллуулсан. Гэрээгээр би сэтгүүлчдийг үнэ хөлсгүй өмгөөлж, хэвлэн нийтлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулахад хамтран ажиллахаар болсон. Х.Мандахбаярын зүгээс ажлын хөлсөнд 2 өрөө байр, сарын 1,5 сая төгрөгийн цалин өгөхөөр болсон.
Би ажлаа хийсэн ч Х.Мандахбаяр хойшлуулж, хуурсаар гэрээний үүргээ биелүүлсэнгүй. Эцэст нь түрээслэж байсан өрөөнөөс минь хөөж гаргалаа. Би 5 жилийн хөдөлмөрөө шулуулсандаа гомдолтой байна. Ер нь Х.Мандахбаяр нь туйлын худалч, хууран мэхлэгч хүн. Тэрээр ажилчидаа болон олны танил хүмүүст байр өглөө, байрны урьдчилгаа өглөө гэж хэвлэлээр зарладаг.
Үүнийгээ бараг өгдөггүй. Ажилчдынхаа цалинг ч өгдөггүй. Би түүнээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад ажилчдынхаа хурал дээр “шилдэг ажилтан” гэдэг өргөмжлөл гардуулаад 50 м квадрат байраа шагналаа гэж зарласан. Ийм байдлаар хүмүүсийг хохироож явдаг энэ хүн МСНЭ-ийн ажлыг хүртэл хаяад явсан. Маш олон төслүүдийг эхлүүлж шагнал, батламж өгч байгаагаа зарладаг. Цаашид олон залуус болоод хамтран ажилладаг бизнес эрхлэгчид битгий хохироосой гэсэн үүднээс хэвлэлийн бага хурал хийж байна” гэлээ.