Энэ сарын 05-ны өдрийн 23:58 цагийн үед “Regency Residence” хотхоны тавдугаар давхрын тагтнаас 24 настай, эмэгтэй У унаж, нас барсан хэрэг гарчээ. Уг хэрэг гарсны дараа цагдаагийн албан хаагчид хэргийн газар очиход хаалга дотроосоо цоожтой байсан учир ОБЕГ-т дуудлага өгч онгойлгуулсан байдаг. Тэгвэл тали йгаач өндрөөс унаж ам иа хо рлосон уу аль эсвэл эл хэрэгт гаднын нөлөөтэй юу. “У ам иа хо рлох хүн биш. Гаднын нөлөөтэй байж болзошгүй гэж хардаж байна”
Хэрэг гарах үед ам иа а лд сан У гэх эмэгтэй найз залуугийн хамт гэртээ байсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Энэ талаар түүний найз нэрээ нууцлан мэдээлэл өгөхийг хүслээ. Тэрбээр “Манай найз У ам иа хо рлох хүн биш. Хэн нэгэн ам иа хор лоход хүргэсэн байж болзошгүй. Тухайн өдөр бид маргааш нь уулзах талаараа ч ярьж тохирсон байсан юм. Иймээс л түүнийг хэн нэгэн ам иа хо рло ход хүргэсэн байж болзошгүй гэж бид хардаж байна. Цагдаагийн байгууллага хэргийг үнэн зөвөөр нь шалгаж, тогтоож өгөөсэй. Манай найз найз залуутайгаа маргалддаг байсан. Найз залуу нь эхнэр хүүхэдтэй, гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэж ярьж байсан. Өмнө нь 30д0лдож байхад нь хүртэл хүмүүс салгаж байсан юм билээ. Ямартай ч хэрэг гарах үед цуг байсан гэх хүн нь том “артай” гэж сонссон. Тиймээс хууль хяналтын байгууллага шударга хандаасай” гэлээ. Ам иа а лдс ан У-гийн найзын өгсөн дээрх мэдээллээр хосууд өмнө үе үе маргалддаг байсан гэх. Тэгвэл эл мэдээллийг нягтлах үүднээс хэрэг гарсан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **тоот дугаар байрны таван давхрын оршин суугчдаас зарим зүйлийг тодрууллаа.
“Хөрш: Хосууд өмнө нэг л удаа чанга дуугаар маргалдаж байсныг мэднэ” -Хөрш айлд тань гарсан хэрэг явдлын талаар та мэдсэн үү? -Мэдсэн. Сүүлд цагдаа, шүүх болоод явчихаар нь гайхсан юм.
-Тус айлын эзэд өмнө нь хэрүүл маргаан хийж, хоорондоо зо долдох ч юм уу тохиолдол болж байсан уу. Танд энэ тал дээр ажиглагдаж байсан зүйл бий юу? -Нэг удаа л чанга дуугаар хэрэлдэж байхыг нь сонссон. Байнга зо долдоод байдаггүй байсан байх.
-Энэ хэрэг өнгөрөгч нэгдүгээр сарын 5-ны шөнө гарсан юм билээ. Тухайн өдөр та гэртээ байсан уу. Хэрэг болох үед тухайн айлаас хоорондоо маргаж буй чанга дуу чимээ гарсан уу? -Мэдэхгүй байна. Өөр мэдээлэл өгөх боломжгүй.
“Амиа алдсан эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж хүмүүсийн ярихыг сонссон” Харин өөр нэгэн оршин суугчийн хувьд “Залуучууд л амьдардаг байх шиг байсан. Нэг их харагдаж үзэгдээд байдаггүй хүмүүс. Харин хэрэг гарах үед амиа алдсан эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж хүмүүс ярихыг сонссон” гэх мэдээллийг өгөв. “Талийгч У амиа алдахаасаа хоёр цагийн өмнө найз руугаа залгаж уулзах санал тавьжээ” Талийгч У-гийн найз болон хөрш оршин суугчдын зүгээс энэ мэт мэдээллүүдийг өгч байна. Тэгвэл бидэнд байгаа мэдээллээр У нь амиа алдахаасаа хоёр цагийн өмнө буюу шөнийн 21 цагийн үед Г гэх найз руугаа залгаж уулзах санал тавьсан байдаг.
-ЦЕГ: Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна- Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 23:58 цагт “Regency Residence” хотхоны тавдугаар давхрын тагтнаас 24 настай, эмэгтэй У нь унаж, н ас ба рсан хэрэг гарсан. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, ** дугаар байрны таван давхар тагтнаас хүн унасан тул тус тоотын хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын албанд нэгдүгээр сарын 6-ны өдрийн 01:34 цагт өгсөн. Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж “Холматро”-гийн тэлэгч багаж ашиглан 10 минут ажиллан онгойлгосон. Одоогоор эл хэргийн тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлжбайна” гэх мэдээллийг өгч байна.
Мэдээллийн эх сурвалж: eguur.mn