Хоёр охиныг дайрч гэмтээн, долоон машин мөргөсөн жолооч Ч.Маралмаад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн шүүхэд 12.30 цагт эхэллээ. Тус шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт мөргүүлсэн охин С-ийн аав оролцож байна. Тэрбээр “Шүүх эмнэлгийн дүгнэлт хүндэвтэр гэж харсан. Охины шарх сорви хэдий эдгэж гайгүй болсон ч өвдөгний сорви нь гоо сайхан талаасаа харвал үрчийгээд их муухай харагдаж байгаа. Одоо надад ярих юм алга. Шүүх хурал болж гарч ирсний дараа мэдээлэл өгье” гэлээ.
Follow us