Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн шөнө УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг дайчлан баривчилжээ. Түүний хамаарл бүхий объектуудад хийсэн нэгжлэгээр олон тэрбум /7.3, 10 гаруй гэх зэрэг ялгатай мэдээлж буй/ төгрөг бэлнээр, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэрэг сэжиг бүхий их хэмжээний хөрөнгө гарсныг бүртгэж авчээ.
С.Батдөл нь УБТЗ ХНН-т удирдах албанд томилогдоод жил гаруй болохдоо асар хугацаанд хөрөнгөжиж баяжсан нэгэн аж. Тэрбээр хөрөнгөө тайлбарлаж, гарал үүслийг нь нотолж чадахгүй бол асуудал үүснэ.
С.Батдөлийн хэрэг цаашдаа хэрхэх, ямар, ямар албан тушаалтнууд холбогдох нь одоо олон нийтийн анхаарлын төвд байна. Учир нь, Ерөнхий сайд авлигачийг барихаас гадна “Ард нь байдаг улстөрчдийг нэрлэнэ” гэсэн билээ.