Нэгэн хийдийн тэргүүн лам сүсэгтнээ удаа дараа хүчи.рхийлс.эн” гэх мэдээлэл цахим орчинд гарсан.
Ингэхдээ 32 настай эмэгтэйг “Бузрыг чинь арилгана” гэх нэрийдлээр хүч хэрэглэсэн гэж буй.
ЦЕГаас уг хэргийн талаар тодруулахад “Эрүүгийн цагдаагийн алба лам хүн хүчир.хийл.сэн гэх хэргийг
шалгаж байгаа” гэлээ. Тухайн эмэгтэй ном уншуулж байхдаа өөрийн ухаангүй байдаг ба юу болоод байгааг мэдэхийн тулд бичлэг хийсэн хэмээн зураг дэлгэсэн.
Энэ талаар ЦЕГаас тодруулахад шалгалтын ажиллагаа явагдаж байгаа гэх мэдээллийг өглөө. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ламд хүч.ирхийлүүл.сэн гэх эмэгтэй бусадтай нийлэн зохион байгуулалттайгаар бичлэг хийж ламыг сүрдүүлэн мөнгө нэхжээ. Тодруулбал, үрийн заяа дуудуулна хэмээн нүц.гэлж, ном уншуулж байх үед нь өөр хүн бичлэг хийн их хэмжээний мөнгө нэхэж, өгөхгүй бол хэвлэлд хандана хэмээн сүрдүүл.сэн байна.