Сэлэнгэ аймгийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн болсон Ч.Ундрамын гэр бүлийн асуудал сошиалд олны анхаарлыг татаад байгаа. Гэр бүл салалтаар сошиалд шоу хийж, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг оролдож буй Ч.Ундрам гишүүний нөхрийг хүүхдүүдээ авахаар улайрах болсон гэх мэдээлэл ч байна. Тэгвэл түүний нөхөр Б.Наранцацралтын олон нийтэд цацсан Ч.Ундрам гишүүнд холбогдох дүрс бичлэгүүд нь хууль бус бөгөөд нэг талаараа гэр бүлдээ хийсэн xvчupxийлэлт үйлдэл гэж нэрлэж болохоор байгаа юм. Тэгвэл нөхөр Б.Наранцацралтын хийсэн тус үйлдэл нь хуулинд дараах байдлаар заасан байдаг байна.
Тодруулбал, 2022 оны 5 сарын 1-ээс ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ хууль үйлчилж эхлээд байна. Тус хуулийн 4.1.11.-д зааснаар “Хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг ойлгоно.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16/13-д Иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн 13.11-д Хувь хүний нууцыг задруулах. 13.8-д Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг тус тус хуульчлан зохицуулсан байдаг байна.