“Өргөө” амаржих газрын гадаа машин дотроо нярайлсан ээж, хүүхдийн эрүүл мэнд, биеийн байдлын талаар холбогдох албаныхнаас тодруулан асуулаа.
Ингэхэд “Эх хүүхдийн биеийн байдлын тухайд ээж нь ханиад хүрсэн учраас тохирсон эмчилгээ хийж байна. Харин нярай 38 долоо хоногтой төрсөн ч 2,3 кг жинтэй өсөлтийн доройтолтой тул дэмжих эмчилгээ үргэлжилж байна. Харин нярайн бие муудаж эрчимт эмчилгээний тасаг шилжлээ гэдэг ташаа мэдээлэл” гэлээ.
Тохиолдлыг сануулахад, 12 дугаар сарын 31-ний орой БЗД-ийн харьяат жирэмсэн эх өвдөлт өгч, “Өргөө” амаржих газар өөрсдийн машинаар ирсэн. Үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилтан хоёрын үл ойлголцлоос шалтгаалж цаг алдаснаас тухайн эмэгтэй машин дотроо төрсөн.