Олноо Зава Дамдин ренбүүчигийн хойд дүр хэмээн алдаршсан Осгонбаяр ламтан үнэт эдлэлийн дэлгүүр ажиллуулаад удаж байгаа билээ. Тодруулбал, Осгонбаяр ламтны “ZD” хэмээх нэртэй үнэт эдлэлийн дэлгүүр нь Шангри-ла моллын хоёрдугаар давхарт байрладаг юм байна.
Тус дэлгүүр нь алт, алмаз, шүрэн зэрэг байгалийн үнэт чулуугаар хийсэн ээмэг, зүүлт, бөгж, эрхнээс гадна торгон дээл, торго тэргүүтнийг худалдаалдаг байна. Тэгвэл ламтан дэлгүүрийн салбараа өргөжүүлж Эрдэнэт хотод шинэ салбараа сүр дуулиантай нээжээ.
Тэрээр хэлэхдээ Би лам хүн гээд нийгмээс гадуур зүйл биш. Би Монгол хүн, Монгол лам. Нийгэмд хийсэн зүйлээ түрүүнд ярилаа. Өмнө нь хийсэн, одоо ч хийж байна, цаашдаа ч хийх болно. Би нийгэмд таалагдах гэж энэ замбуутивд ирээгүй гэжээ.
Нэг хэсэг бясалгалд сууж Монголын толгой баячуудыг өөд уруугүй загнаж алганы амт үзүүлж явсан Осгонбаяр ламтан өөрийгөө гэгээрсэн хэмээн тодорхойлдог билээ. Тэгвэл гэгээрсэн лам хүн дэлгүүр ажиллуулдаг цөвүүн цагт бид амьдарч байгаа ажээ.
.