2022 оны Хэнтий аймгийн “оны онцлох хүүхэд”-ээр Батноров сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3в ангийн сурагч П.Ангараг тодорчээ. П.Ангараг нь Батноров сумын морьт харвааны “Арулад” клубд 2 дугаар ангиасаа хичээллэж байгаа бөгөөд Монгол үндэсний өв соёлыг өвлөн тээж монгол сур, морьт харвааг чадварлаг эзэмшин түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлийг улсдаа болон гадаадын цахим сүлжээнд түгээн дэлгэрүүлж байгаа хүүхэд аж. Тэрээр Үндэсний их баяр наадмын морьт жагсаалд оролцжээ.
Түүний морины давхил дунд нумаар чадамгай харваж зураг бичлэг цахим орчинд түгснээс хойш олон улсын анхааралд багагүй өртөж гаднын жуулчид агентууд ч ам уралдан ярих болсон юм. Энэ бол зөвхөн Монголд л харж болох гайхалтай дүр зураг ийм жаахан охин хэрнээ тэр үнэхээр чадварлаг юмаа гэхчлэн магтаж байв.
.
Хэдэн жилийн өмнө бүргэдээр ан хийдэг Айшолпан охин Монгол улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд том хувь оруулж түүнийг үзэх гэж олон 100 гадаадын агентууд Монголд зочилж байсан билээ.