С.Зоригийн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруутгаж, гурван шатны шүүхээс 20-25 жилийн хорих шийтгэл оноосон билээ. Харин хоёр жилийн өмнө уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан юм.
Тэгвэл Т.Чимгээ өнөөдөр цахим хуудастаа мэдээлэл хийжээ. Тэрбээр “Б.Хурцын эхнэр хэвлэлд “Нөхрийгөө гэм буруугүй, гvmгэсэн” гэх тайлбарыг өгсөн байна. Гэтэл би маш олон жил эрүүл мэнд болон сэтгэл санаа тэр байтугай үр хүүхдээрээ хохирч, 5-6 жил зовсон. Гэтэл тэр эмэгтэй миний тэгж зовсныг мэдэхгүй.
Нөхрийгөө тийм хэрэг хийснийг үгүйсгэж байна. Энэ хэргийн талаар Ү.Сарнай гэх эмэгтэй мэддэг юм билээ. Хуулийн хүрээнд мэдэх хэрэгтэй. Тэр эмэгтэй надаас уучлалт гуйх хэрэгтэй байтал яагаад ийм тайлбар өгч байгаа юм. Би эцсээ хүртэл тэмцэнэ, ийм муухай зүйл ярьж болохгүй шүү дээ. Одоо надад үр хүүхэд, гэр орон юу ч алга, гомдолтой байна” гэжээ.