“Нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудад нарт хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал өнөөдөр /2022.12.22/ Сүхбаатарын талбайд 19 дэх өдрөө үргэлжилж байна.
Тэгвэл өнөөдөр болсон жагсаалын үеэр буюу 15:00 цагийн орчимд “Үзэл бодлоо илэрхийлж байсан иргэн талбай дээр осголтын байдалтай байна” гэх дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад иржээ. Энэ дагуу тухайн иргэнийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэнд хийсэн үзлэгээр осголтын байдалтай бус харин apxины xopдлoгoд орсон байсан нь тогтоогджээ.
Төрийн ордонд өчигдөр /2022.12.21/ “Нүүрсний” асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан.
Тус сонсголд оролцож чадаагүй зарим иргэд эсэргүүцлээ илэрхийлж, Төрийн ордны баруун хаалга дээр хувцсаа тайлж, нүцгэлсэн билээ. Нэг цаг гаруйн хугацаанд нүцгэн байсан иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй байсан учраас тэднийг албадан эмчийн үзлэгт хамруулахаар цагдаагийн байгууллагаас авч явсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тухайн иргэд эрүүл мэндийн байгууллагаас тавьсан сайн дурын нарийн шинжилгээнд хамруулж, мэргэжлийн эмчид үзүүлэх хүсэлт, шаардлагаас татгалзаж, эмнэлгээс гарсан талаар эрүүл мэндийн байгууллагын албан эх сурвалж мэдээллээ.