Ч.Ундрам гишүүний нөхөр Б.Наранцацралт өөрийн цахим хуудаснаа: “Хөөх, ажил дээрээ ирсэн чинь шууд мэргэжлийн хяналт, цагдаагаас зэрэг зэрэг ирж шалгаж бна. Баахан шаардлага гардуулж өглөө. Бодвол эрхэм гишүүн төрийн албадуудыг хөдөлгөсөн бололтой.” гэв. Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт өнгөрөгч 12 сарын 3-ны өдөр өөрийн цахим хаягаараа дамжуулан “Ч.Ундрамын үнэн төрх” хэмээн түүний тухай нoцmoй мэдээлэл дэлгэсэн байдаг. Уг мэдээллээс үүдэж сошиал хэрэглэгчид хоёр хуваагдаж ширүүхэн өдрүүд тэдний нэгнийхээ бичлэг, зургийг олон дэлгэх байдлаар үргэлжлэв.
Follow us