Монгол өөрийгөө Арабын шейх гээд ойлгочихсон ‘галзуу’ нэгэн нөхрийн сайхан нэртэй байгууллагын цаана ямар хүний үнэргүй адгууслаг харилцаа удаан тогтож байсныг ард түмэн мэдэж авлаа. Тус төвд амьдардаг эмэгтэй, эрэгтэй хүмүүс бараг бүгд их бага хэмжээгээр дарамт шахалт, харгислал дор өдөр хоногыг өнгөрөөж байж. Бараг эм сүвтэй бүгдийг нь эзэмддэг гэх, эрчүүдийг хоол унд, идэх зүйлээр нь хавчиж гэсгээдэг ч гэх шиг. Бараг л өөрийн эзэнт гүрэндээ өөрийн дүрмээр амьдардаг байсан юм дагуу. Бид чинь 21-р зуунд амьдарч буй ухамсарт хүмүүс биз дээ. Хөршүүд нь ч гэсэн хүний үнэр тэдэнд алга. Буруу үл бүтэх зүйлийг харсаар байж хэлэхгүй байна гх эдэг өөгшүүлсэнтэй адил нүгэл болно. Би л болж байвал бусад нь өлбөрч үхэж байсан ч хамаагүй гэж нүдэн балай чихэн дүлий явсан олон хүн яаж нойр нь хүрдэг байна аа гэж харамсмаар.
‘Зөв амьдрах ухаан’ төвийн Загдаа нргэн Xaлиyныг ‘Би шар хаданд бүртгэлтэй, би хэрэг хүлээх чадваргүй, чи орилж хашгирч болно, би хүүхдийг чинь ч бас ингэж чадна, хүүхдийг чинь нухчихсан байхад хэн ч надтай юу ч ярьж чадахгүй’ гэж айлган сүрдүүлж, бэлгийн харилцаанд хүчээр орсон аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Энхмааг ‘Чамайг хүүхдээ орхиж явсныг чинь цагдаад хэлээд чамайг шоронд явуулна шүү’ гэж хэлээд хүчээр бэлгийн харилцаанд нэг удаа орсон гэх хэргээр яллагдагчаар татагдаад байгаа аж. Түүний энэ үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь зүйлийн гурав дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар яллах тогтоол үйлджээ. Мөн Загдаа нь өөрийн төрийн бус байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн халамжийн дэвтрийг хурааж авчихаад өгдөггүй байсан.
Түүний эхнэр Г.Амарсайхан 13 иргэний нийгмийн халамжийн дэвтэр, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй ээжүүдийн тэтгэмжийн дэвтэр, банкны карт зэргийг авчихаад өгдөггүй байж. Цаашид энэ мэт муу нь муудаа дээрэлхүү гэгчээр ядарсан дорой, биеэ авч явах чадваргүй иргэдийг элдвээр завшдаг, дээрэлхдэг хонины арьс нөмөрсон чоно хэд гарч ирэхийг хэн ч мэдэхгүй. Иймд хууль хяналтын байгууллагууд ижил төрлийн ийм байгууллагуудыг сайтар шалгах хоэрэгтэй. мөн гадны христын сүмүүдээр гэр оронгүй хүмүүс иймэрхүү маягаар амьдарч толгой хорогддог гэсэн мэдээлэл бий. Тэнд ч гэсэн хүний эрх зөрчигдөж байгаа ч юм билүү.