МУ-ын Ерөнхий сайд сүүлийн үед үүсэж буй нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхийлөгч УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах талаар яриагүй. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр таарамжгүй” байна гэх болсон. Бид ийм төрлийн мэдээлэл дунд ажилладаг болохоор иргэд ташаа мэдээлэлд төөрөгдөх ёсгүй. Бид муудалцахгүй гэсэн үг. Өчигдөр ҮАБЗ хуралдсан. Хурлын үеэр Ерөнхийлөгч, УИХ дарга хоёртой санал солилцсон. Тухайн үед “Ард түмэн дэмжвэл би дэмжинэ” гэдгээ хэлсэн. Бид олон зүйл дээр ойлголцох хэрэгтэй. Өнөөдрөөс холбогдох улс төрийн намынхантай уулзана. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бусад намынхны саналыг дэмжинэ.
Шаардлагатай гэж үзвэл, 2024 оны сонгуулиас өмнө ард түмэндээ сонгох эрхийг нь өгөхөд миний хувьд бэлэн байна. Холбогдох мэдээллүүдийг хууль хяналтынхан надад өгсөн” гэлээ