Энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд гарсан ослын хохирогч хүүхдийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг танилцуулж, бусад долоон машинд учирсан хохирлын хэмжээг мэдээллээ.
Тодруулбал, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга хошууч В.Хосбаяр “Шинжээчийн эхний дүгнэлт бидэнд ирсэн. Тодруулбал иргэн С-ийн эрүүл мэндэд хөнгөн xoxиpoл буюу зүүн өвдөг шарх, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, гэмтэл тогтоогдсон. Энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарлаа. Энэ дүгнэлтэд тулгуурлан хохирогчийн ар гэрээс эрүүл мэндийн байгууллагаар нэмэлт шинжилгээг хүлээн, шинжээчдийг нэмэлтээр томилон ажиллаж байна.
Мөн урьдчилсан байдлаар осолд өртсөн долоон машинд 117 сая төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтүүд гарсны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
Мөн Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа О.Ганбат “Мэдээллийг баримтад тулгуурлан мэдээлж байна. Долоон машин, хоёр хүүхдийг мөргөсөн жолооч М нь анхнаасаа тухайн машиныг унаад хөдөлж байгаа нь бичлэгт байгаа. Ланд-200 маркийн машин хөдөлгөөн хийхээс өмнө эхлээд Б гэгч суугаад урд, хойд ханаа мөргөж буй бичлэг бий. Улмаар зорчигчийн суудлаас М гарч жолооны ард суугаад, машиныг жолоодоод явж байгаа бичлэг байгаа” гэлээ.
.
Эх сурвалж: erennews.mn