Өчигдөр /2022.09.05/ 12 цагийн үед МОХС-ийн захирал Ж.Соронзон сургуулийн үйлчилгээний ажилтныг өр.өөндөө зо.д.о.ж хэв.тэрт оруулжээ. Тодруулбал, үйлчилгээний байгууллагын ажилтан М нь захирал Ж.Соронзонд зодуулсан тухайгаа ажлынхаа нэг хүнд хэлчхээд сургуулиасаа гарч яваад гудамжинд ц.у.с хар.ван уна.сан байна. Одоогоор биеийн байдал м.а.ш х.ү.нд Гуравдугаар эмнэлгийн сэхээнд байгаа аж. Энэ талаар Нууц.mn сайтын эрхлэгч С.Будрагчаа мэдээлжээ.
.
.
. . .
Орос 3-н захирал Ж.Соронзон сургуулийнхаа төсвөөр ланд 200 авч тансаглажээ
Байнга ав.ил.га xээ.л, xaxyy.лийн xэл ам таталсаар ирсэн ч суудлаасаа ховхорно гэвэл харин ч нэг м.ай шүү гэдэг шиг., Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндоржийн гэргий Ж.Соронзон хадагтай энэ удаа сургуулийн төсвийн мөнгөөр 185 сая төгрөгийн үнэтэй цоо шинэ Ландкруйзер 200 жийп автомашин худалдан авчээ.
Цар тахалтай хүнд үед татвар төлөгч аж ахуй нэгжүүд орлогогүй болохоос эхлээд ард иргэд бүсээ чангалж хүндхэн байна. Гэтэл ийм үед төрд ажиллаж байгаа дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр жийп автомашин хоёр дахин нугарсан үнээр авч байгаа үйлдэл газар авсаар байна. Энэ мэт асуудлыг хууль хяналтын байгууллага нь хараа хяналтандаа авах биз ээ.