ҮХНӨ-ийн хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Нийт 13 УИХ-ын гишүүн “давхар дээл” өмсөв. Харин өмнөх бүрэлдэхүүн дэх салбартаа мэргэшсэн, улс төрийн гал авдаггүй ч ажил гүйцэтгэгч сайд нартаа дэд сайд зэрэг бусад албан тушаал амлана гэгдсэн. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарын дэд сайд болох тохироо эхнээсээ мэдээлэгдэж байна.
Тэгвэл, УУХҮ-ийн сайд асан Г.Ёндонг дэд сайдаар бус “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар томилохоор болсон байна. Г.Ёндон сайд болохоосоо өмнө “Монголросцветмет” ТӨҮГ-ын даргаар ажиллаж байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз гэгддэг. Энэ үүднээс УУХҮ-ийн сайдад дэмжигдсэн. Харин одоо Х.Бадамсүрэнгийн оронд “Эрдэнэт үйлдвэр”-т очиж буй нь Ерөнхийлөгчийн төрийн томоохон өмчүүд дэх нөлөөллөө лавшруулж байгаагийн илрэл юм.
Томилгоог өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.
. . .