Өнөөдөр /2022.08.18/ Х.Баттулгын талын Ардчилсан намын их хурлаа товлон зарласан. Энэ дагуу Их хурал эхэлж, Х.Баттулга өөрийн биер оролцож байна.
Тэрбээр Их хурлаа нээж хэлсэн үгэндээ “Манай улсын эдийн засаг ядуу, аж үйлдвэржээгүй, малынхаа арьсыг ч боловсруулж чадахгүй байна. Нөхцөл байдал ийм байгаа үед ард түмэн сөрөг хүчнийг, Ардчилсан намыг хүсэмжилж байна. Харамсалтай нь эрх баригчдын гар хөл болоод байгаа манай намын нөхдүүдээс болж ардчилал алдагдлаа. Бид эвдрэлцэхдээ ялагдаж, эвлэлцэхдээ ялж байсан. 2024 онд бид нэгдэж оролцсоноор хүчтэй сөрөг хүчин байж, эрх барина” хэмээлээ.
Энэхүү хурал нь өмнө нь хийж байсан хурлын үргэлжлэл бөгөөд УДШ Ардчилсан намын даргаар Х.Баттулгыг бүртгэлийн асуудлыг хэлэлцэх мэдээлэлтэй. Мөн ҮБХ-ны ээлжит хурлыг товыг тогтоож буй юм.