Сошиал орчинд Шангри-Ла зочид буудлын автомашины зогсоолд 3 жил шахуу огт хөдөлгөөнгүй хэвтсэн lexus 570 маркийн автомашинаас 2,7 сая ам.доллар олдлоо. Үүнийг хууль хүчний байгууллага шалгасны эцэст уг машины эзнийг олохоор ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Зарим нэг мэдээллээр уг авто машины огт хөдлөөгүй 3 болсон ч тоос шороог нь хэн нэгэн цэвэрлэж, арчилж торддог бөгөөд 2-3 хүн эргэж тойрдог байж болзошгүй бөгөөд мөнгө өгч авалцдаг явуулын тээш байж ч болох юм гэсэн таамаг дэвшүүлээд байгаа аж. Монголд том хэмжээний мөнгө эргэлдүүлдэг бизнесийн нууц сүлжээ ийм аргаар хоорондоо мөнгө өгч авалцдаг болсон ч байж болох талтай. Яг л бидний үздэг Мексикийн нууц бүлэглэлүүдтэй кино шиг. Хачирхалтай нь уг машин нь Таванбогд ХХК-гаас авсан нь номер дээрх тэмдэгээс тодоос тод харагдаж байгаа юм. Иймд уг машины улсын дугаар, эсвэл худалдан авсан газраас нь тодруулахад хэн гэдэг олигархийн төмөр хүлэг ингээд хогын цэг дээр гээгдсэн хуучин төмрийн сэг шиг хэвтээд байгаа нь сонирхол татаад байна.