“Шуранхай” хамтлагаас урлагийн гараагаа эхлүүлсэн, дуучин Г.Эрдэнэчимэг “Зохиолын дууны ханхүү” гэгддэг Гавьяат жүжигчин С.Жавхлан нар хамтын амьдралдаа цэг тавиад буй.
Тэд яагаад салсан талаарх элдэв мэдээлэл цацагддаг. Хуурамч сайт, хандалт авах гэсэн цахим хуудаснууд байсхийгээд л үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээллүүд түгээдэг.
Тэгвэл энэ бүхэн Г.Эрдэнэчимэгийг бухимдуулжээ. Тэрээр энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандахаар болсон байна.
Энэ талаар цахим хуудсандаа “Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст. 2022 оны зургаадугаар сарын 24-нд.
Г.Эрдэнэчимэг миний бие дараах нэр бүхий сайт, пэйж хуудас, хувь хүмүүсийг Эрүүгийн хуулийн 13-р зүйлийн 14-т заасан гэмт хэргийг үйлдэж миний нэр хүндэд халдан илт худал мэдээлэлийг намайг ярилцлага өгсөн мэтээр олон нийтэд тараан, хандалт авах хэрэгслэлээ болгон хувь хүний үзэл бодлыг өөрийн дураар зохион гү тгэн удаа дараа доро мжилж байгаад гомдолтой байгаа тул энэхүү өргөдөлийг гаргаж өглөө.
Хамгийн сүүлд 2020оны 1 сард C1 тв “Алганы хээ” нэвтрүүлэгт ярилцлага өгсөн байдаг” гэв.