Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, 18 настай Н 2022 оны зургаадугаар сарын 16-нд бие нь муудан, мэс засалд орсон ч харамсалтайгаар нас барсан.
Урьдчилсан байдлаар түүний ходоод задарсан нь тогтоогдсон. Тэгвэл талийгч урд өдөр нь тангаргийн баяраа хийсэн бөгөөд ар гэрийнхэн нь эргэж очиход ямар нэг зовуурьгүй байсан гэнэ.
Бид талийгаачийн нагац ах Н.Эрхэмбилгүүнээс зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр “Зургаадугаар сарын 16-ны орой 19.00 цагийн үед 05 дугаар ангиас холбогдсон. Очиход дүүг минь эмч үзэж байсан. Би очоод “Юу болов. Яачихав” гэж асуухад цэргийн ангийнхан “Зүгээр ээ. Тангарагийн баяраар болохгүй юм идээд, хоолны хордлогод орчихсон юм шиг байна” гэсэн. Цэргийн ангийн эмч нар “Дүү нь зүгээр байгаа. Юм ярьж байгаа” гэсэн. Гэтэл худлаа байсан. Мэс засалд яаралтай орсон ч сэргээгүй. Дүү минь ухаан ороогүй учраас бид уулзаж чадаагүй.
Цэрэгт эв эрүүл татагдаад очсон. Эрүүл мэндийн үзлэг, бүх юмандаа тэнцсэн. Тангарагийн баяраар л ямар нэгэн юм болсон шиг байгаа юм. Дүүг минь зодож, дарамталсны улмаас нас барчихлаа. Бидэнд ийм хардлага байна.
Бид гомдол гаргасан байгаа. 05 дугаар ангиас бидэнтэй байнга холбоотой байгаа. 17-нд бид 05 дугаар ангид очсон. Нотой, ноцтой хэд, хэдэн зүйл бий. 05 дугаар ангийн хоёр камерыг нь салгачихсан байсан. Яг орж амардаг хоёр өрөөнийх нь камерыг. Камерын бичлэг шүүхэд, хоолонд зүв зүгээр орсон байсан. Хоолноос элгээ тэврээд, бага даргатайгаа хамт гарч ирсэн. Эмчид үзүүлэх гээд очиход нь хаалттай байсан.
Дүүд минь ямар нэгэн ужиг өвчин байгаагүй. Мэс засал хийсэн эмч нь “Ходоод ингэж задрахыг би амьдралдаа хараагүй” гэсэн. Лавлаад асуухад “Мэргэжлийн хүмүүс нарийн шалгаад тогтоох байх” гэнэ лээ. Дүүгийн минь идсэн хоол бүхэл бүхлээрээ, тайрсан ходоод нь саван дотор байсан. Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул тэр бүр зүйлийг ярьж болохгүй байна” гэлээ.
Жүжигчин Н.Ононг анх СУИС-д орход эмэгтэй хүн гэж андуураад залуучууд хоргоох үе зөндөө байсан
Хошин урлагийн ууган хамтлагийн нэг “Х түц” продакшны захирал, жүжигчин Н.Онон нь нэг хүү хоёр охинтой. Түүний гэргийг н.Сарансүх гэдэг бөгөөд АНУ-д хуульч мэргэжил эзэмшсэн боловсролтой нэгэн.
.
.
Харин хүүгийх нь 19 насны төрсөн өдөр өнгөрсөн 5 сард болсон билээ. Харин өнөөдөр тэдний бяцхан хүү эрийн цээнд хүрч цэргийн алаб хаахаар морджээ. Жүжигчин Онон цахим хуудаснаа:
“Үнэгүй жолооч-Цэргийн албаа хаахаар толгойгоо гялтагануулаад л явлаа даа” гэжээ.
Жүжигчний гэр бүл хүүхдүүдийнхээ ирээдүйд их анхаарал хандуулдаг ба хүүхдүүдээ урлагийн хүн болгохгүй гэж боддог гэнэ. Харин хүү нь өнгөрсөн оны хавар сургуулиа төгссөн юм.
Харин бага охин Сондорын хувьд аавын амин хайртай охин билээ. Жүжигчин Онон үргэлж хүүхдүүдээрээ бахархан хүүхдүүдээ өөрийн сошиал хуудаснаа оруулж хүүхдүүдтэйгээ өнгөрүүлж буй хөгтэй хөгжилтэй пост оруулдаг аж.
Жүжигчин Онон жүжигчин мэргэжлийг эзэмшхээр СУИС-д орсон ба түүний мэргэжлийн багш нь Арслан хэмээн алдаршсан жүжигчин найруулагч Гүрсэдийн Доржсамбуу байв.
Тэрээр 2020 онд Монгол Улсын Гавъяат Жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.
Жүжигчин болсон талаараа хэвлэлд өгсөн нэгэн ярилцлаганд: Зүгээр л хор, шар юм даа. Аав, ээж хоёр маань эмч болохоор намайг эмч болгоно гэдэг байсан юм. Би дунд сургуулиа төгсчихөөд яахаа мэдэхгүй л байлаа. Харин нөгөө ангийн хоёр хүүхэд ОХУ-ын жүжигчний сургуульд тэнцчихсэн байна гэж дуулддаг юм байна. Хүүхэд юм болохоор сонирхоод очлоо. Н.Нямгаваа найруулагч шалгаж авч байна. Даанч шалгалт нь дуусчихаж. Гуйж байгаад шалгууллаа. Шалгасан хүмүүс нь намайг “Чи хэзээ ч урлагийн хүн болж чадахгүй” гэж хэлсэн.
Тэгэхээр нь л шар хөдлөхгүй юү. Мөн намайг урлагийн хүн болгоход миний нагац эгч хамгийн их түлхэц болсон. Маш их тусалсан. Тэр үед намайг жүжигчин болж чадах үгүйг минь шалгуулахаар Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай дээр авч очсон юм. Харин Гомбосүрэн гуай “Миний олон жилийн туршлага байна. Чи жүжигчин болж чадна, чадах хүүхэд байна. Үзээд алд. Хэрэв чадахгүй хүн байсан бол би үнэнийг л хэлнэ” гэж билээ. Тэр том хүн тэгж хэлэхэд л маш их урам орж билээ. Тэгээд л СУИС-ийн оюутан болж, жүжигчин болох гараа минь эхэлсэн түүхтэй юм гэжээ..
Харин жүжигчин Н.Ононгын оюутан насны хөгжилтэй нэгэн түүхийг хуваалцвал: 1990-ээд онд найруулагч Балжинням Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авч байх үед төгсөх курсын залуучууд дадлага хийхээр талбайд очиж. Үеийн залуус бүгд л баатрын хувцас өмсөж давхиад найруулагчийн нүдэнд торчих санаатай гүйлдэж явж. Н.Онон ч найруулагчийнхаа нүдэнд торж. Гэхдээ Та нар эмэгтэй хүнд баатрын хувцас өмсүүллээ гэж түүнийг занган зандарсан байна. Улмаар Н.Онон тэр үгний эсэргүүцэл болгож ийнхүү жинхэнэ эмэгтэй болж хувирчээ. Гавьяат маань энэ тухайдаа Амараа гэдэг найз маань энэ зургийг оюутны байранд тавьчихаад бусдадаа би ийм охинтой танилцсан гэж хэлж л дээ. Гэтэл өнөө хэд нь ямар язга буюу янзын сайхан охин бэ гэж хэлсэн гэдэг хэмээн нэгэн нэвтрүүлгээр хуучилжээ.
Хүүд нь амжилт хүсэе. Эр цэргийн албаа амжилттай хаагаараа хүү минь.