Өчигдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Цагаанхуаран орчмын хогийн цэгээс шуудайнд хийсэн цorцoc олджээ. Бид хэргийн газарт очиж, ойролцоох гэрчүүдээс тухайн үеийн нөхцөл байдлыг сонирхлоо.
Цагаанхуаран хотхоноос хойш түүхий эд авах цэг бий. Түүхий эд, хуванцар сав авах цэг орчимд нийт гурван хогийн цэг байх бөгөөд энэ орчимд 20 гаруй иргэн орон гэргүй, тэнэмэл амьдарлаар амьдардаг ажээ.
Өчигдөр болсон үйл явдлын тухай тэднээс тодруулахад “Цагдаа нар хүний цorцoc оллоо гэж сүржигнэж байгаад явцгаасан. Бид нарыг хогийн цэгээс хөөж, тэндээс юу ч юм эрж байсан бидэнд тодорхой ч юм хэлээгүй. Тэр цorцoc гээд байгаа нь энэ улаан байшингаас олдсон. Одоо ч гэхдээ тэр байшинд хүмүүс унтаж байна. Чи өөрөө очоод хар” гэсэн юм.
Анх шуудайтай ц orцcыг хэн хэрхэн олсон талаар лавлахад “Өчигдөр манай А-г /иргэний нэрийг нууцлав/ саваа тушаачихаад ирж явахад нь дэлгүүрийн авгай дуудаад энэ шуудайг онгойлгоод үз дээ, дотор нь юу байна. Их муухай үнэртэй байна гэсэн байна лээ. Тэгээд онгойлгосон чинь үстэй толгойны я с байсан гэсэн. Өт өж, му удаад хүн харахын эцэсгүй байсан юм билээ. Тэгж л анх олсон. Одоо гэхдээ А энд байхгүй байна. Оройхон ирэх байх” гэлээ.
Цorцoc олдсон тухай дуудлага өчигдөр өдрийн 15.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд Цагаанхуарангийн ойролцоо ажилладаг нэгэн эмэгтэй замдаа ногоон шуудайтай зүйл байхыг хараад, хог түүж явсан хоёр иргэнээр шуудайг онгойлгуулснаар ийнхүү мэдэгдсэн байна.
Цагдаагийнхан хэргийн газарт ажиллаж, эд мөрийн баримтаар нокиа маркийн гар утас, нэхмэл малгай, нэг удаагийн хуванцар аяга зэргийг хураан авч шинжилгээнд хүргүүлжээ.
Харин maлuйгaaчuйн цorцocm хийсэн задлан шинжилгээгээр, Хан-Уул дүүргийн иргэн 39 настай эмэгтэйнх болох нь тогтоогдсон гэх бөгөөд зургаан сарын өмнө нас барсан гэдэг дүгнэлт гарсан байна. Taлuйгаач нь нac бapaaд удсан учир түүний гэ мтэл болон vxлuйн шалтгааныг тодруулахад хүндрэлтэй байгаа аж.
Түүхий эд авах цэгээс 50 метр зайд дутуу баригдсан тоосгон байшин байх бөгөөд цаад талын хогийн цэгээс дээрх байшинд цorцcыг зөөвөрлөж авчирсан болох ул мөр албаны шалгалтаар тогтоогдсон байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Taлийгaaчuйн амь насыг xoxuрooсoн байж болзошгүй сэжигтэй этгээдийг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа ба сэжигтэн нь Цагаанхуаран орчимд тэнэмэл амьдарлаар амьдардаг байж болзошгүй аж.
Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: Zindaa.mn