Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Задгай”-д будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зоо.ринд цог.цос байна гэсэн дуудлага энэ сарын 5-ны өдрийн 12.20 цагт цагдаагийн газарт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хэргийн газарт очиход “ … тэжээл” ХХК-ийн ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэн Г-гийн хүү О /14 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай олджээ. Цо.гц.сыг гар.гаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Тухайн хүүхэд зургадугаар сарын 2-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байжээ.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Тухайн хүүхэд нь найзуудтайгаа тоглож байгаад осолдсон байж болзошгүй байгаа аж. Тодруулбал, хүүхэд алга болох үеэр тухайн газарт найзуудтайгаа тоглож байсан бөгөөд найзууд нь талийгаач хүүг олоогүй учир гэртээ харьсан гэж ойлгоод явсан байжээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжүүлж байгаа юм байна. Иймд иргэдийг хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ.
Ээж дүү хоёроо галтай байлгахын тулд хичээлийнхээ хажуугаар Хүчит шонхор зах дээр гурил үүрдэг байсан
Хүний сэтгэл гэж яасан агуу юм бэ…
Ээж дүү хоёроо галтай байлгахын тулд хичээлийнхээ хажуугаар Хүчит шонхор зах дээр гурил үүрдэг байсан. Энэ үед ээж дүү хоёрт нь хоол өгдөг байсан хамар хашааны эгч нь одоо ядруухан яваа аж…Харин тэрээр багад нь тусалж байсан эмэгтэйд…..
1-р хорооллын арын дэнжид ээж охин дүү 2тойгоо ядруухан өссөн бөгөөд хоосон хоносон өдөр хоног цөөнгүй байсан
Энэ залуу нэг барилгын компанид ажилладаг бөгөөд энэ жилийн Март 8-ний өдрийг угтан сүүлийн 2 жилийн НДШ-ээ хувиараа цуглуулан хуучин амьдардаг байсан гудамныхаа өрх толгойлсон 4 хүүхэдтэй эмэгтэйд иж бүрэн тавилгатай 5 ханатай өргөө цагаан гэр өгч бэлэг барьжээ.
Учир нь түүний бага нас 1-р хорооллын арын дэнжид ээж охин дүү хоёртойгоо ядруухан өссөн бөгөөд хоосон хоносон өдөр хоног цөөнгүй байжээ. Ээж дүү хоёроо галтай байлгахын тулд хичээлийнхээ хажуугаар Хүчит шонхор зах дээр гурил үүрдэг байсан гэнэ. Энэ үед дээрхи хамар хашааных нь залуухан бүсгүй ажиллаж байсан цэцэрлэгийнхээ хүүхдийн хоолноос илүү гарсан каш, шар будаа авчирч өгөн гэртээ үлдсэн ээж дүү хоёрт нь өгч гол оруулдаг байсан гэж ярьж байна.
Хүний тусыг мэдэж, санаж амьдарна гэдэг ёстой л энэ дээ, ухаантай хүүд бурхан үргэлж тусалнаа.