“И-Март Чингис” байгуулагдахад анхны өдрийн орлого 1,6 тэрбум төгрөгт хүрч үйлчлүүлэгч багтахгүй болсон тул үдээс хойш хаасан түүхтэй. Түүнээс хойш И-Март III,IV гэх мэтээр байгуулагдсаар Улаанбаатарт Солонгосын сүлжээ гэх дэлгүүр эзлэн авав.
Үнэндээ нэг жилийн дотор Монголчуудыг байлдан дагуулна гэдэг дэлхийн түүхэнд гараагүй үйл явц байв. Олон иргэд УИХ-ын гишүүн, оффшорчин Сү.Батболд, Сү.Бат-Очир хоёр монголчуудыг шулаад Солонгосчуудад тушаалаа гэж бухимддаг.
Бас дээрээс байгалийн баялаг, авлигаас олсон мөнгөө оффшорт нуудаг хэмээн бухимддаг. Дуучин Жавхлан хүртэл оффорчин Сү.Батболдтой тэмцэнэ гэдэг болов ч сарничихдаг юм. Сү.Батболдыг солонгосчуудын мөнгөөр бараа таваар авдаг, барилга барьдаг гэдэг боловч энэ бүхэн худлаа юм. Тэрээр зөвхөн “И-Март” гэдэг нэрийг нь ашиглах гэрээ байгуулсан байна.
Харин өөрийн мөнгөөр бараа таваар авч, сүлжээ дэлгүүр нээсэн бөгөөд хэл амнаас айн “Солонгосын хөрөнгө оруулалттай” гэсэн мэдээлэл зориуд түгээсэн аж. Энэ бүгдээс үзэхэд Бороо гоулд, Ухаа худаг, авлига энэ тэрээс уул овоо шиг мөнгөө гадаадад оффшорт нуусан. Тэр мөнгөө “И-Март” нэрээр оруулж ирсэн мөнгө угааж байна. Тэр өөрөө өөрийнхөө мөнгийг угаах схем бодож олсон байдаг аа.