Эмээлт дахь мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэл өгч байна.
Энэ үеэр МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Олон нийтэд асуудал дагуулаад байгаа “Эм Ди Си Пи” ХХК-д зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна.
Зөрчлийн хэрэг нь прокурорын хяналтад явж байна.
Эрүүгийн хэрэг нь ХКҮ компани 234 тонн орчим мах буюу үнэлбэл 1.6 тэрбум төгрөгийн махыг манай мах биш манай хаяг шошго, нэр усыг хууль бусаар ашигласан байна гэдэг гомдлыг СХД-ийн цагдаад өгсөн.
Энэ асуудалд эзэн холбогдогч олдохгүй байгаа” гэв.