Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг бусдыг удаа дараа xvчиpхийлсэн, хууль сахиулагчийн ажилд саад учруулсан хэрэгт буруутгаж, я,ллах дүгнэлт үйлдсэн юм. Хэрэв удаа дараа xvчирхийлүүлсэн гэх Д.Халиун өргөдлөө татаагүй бол Г.Загдаа өнөөдөр я,л авах магадлалтай байна гэж өмгөөлөгчид ярьжээ.
Гэтэл Загдаа эхнэр Амраа нарынхаа хамт “Xvчиpхийллийн эсрэг, үлгэр дуурайлал үзүүлсэн” гэдгээ ярьсаар явна. “Зөв амьдрах төв”-ийн тэргүүн Г.Загдаа хэмээх дуулиантай эр xvчингийн хэргээр я.л авбал “Түүний үзэл санаа” будаа болно.
Мөн 100,000 дэмжигч нарын урам хугарах болов уу. Нийгмийн тустай хөдөлмөр хийхээсээ өмнө гэмт хэргийн ертөнцөд байсан Г.Загдаа эхнэр Амаржаргал нарыг шүүх хурал удахгүй болно. Улс төрч болох дөхсөн энэ гэр бүлийн асуудал нийгэмд талцал бий болгох шахаад байна. Г.Загдаа иргэн Д.Халиунааг удаа дараа xvчиндсэн, тэмбүү өвчин халдаасан зэрэг нь мөрдөн байцаалтын явцад баримтаар нотлогдсон уу, гэрчүүд байгаа эсэх талаар хуулийнхан нууцлаж байна.
Энэ хэргийг шүүх хяналтын байгууллага үнэн мөнөөр шийдэж гэмээнэ “Амьдрах ухаан төв”-ийн болон бусад ийм ижил төстэй газруудын хувь заяанд нөлөөлөх юм. Арга зальтай, шорон оронгоор явсан Г.Загдаа, Саранбаатар нарын жинхэнэ нүүр царай бараг тодорчих болов уу. Ард түмний өрөвдөх сэтгэл, өглөг буян дээр тогтсон Г.Загдаад хууль хяналтын байгууллагаас 10 жилийн я,л төлөвлөсөн нь анхаарал татахгүй байх аргагүй юм. Гүтгэгдсэн гэх Г.Загдаад холбогдох шүүх хурал дуулиантай явагдах нь тодорхой байна.