Энэ сарын 5-ны үүрээр 31 настай эмэгтэй өндрөөс унаж амиа алдлаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Улмаар тодруулахад, Нийслэлийн БЗД-ийн 26-р хороонд байрлах Саруул хотхоны 118-р байрны 11 давхараас 31 настай эмэгтэй унаж амиа алдсан хэрэг гарчээ.
Амиа алдсан эмэгтэй ээжтэйгээ муудалцсан учир өндрөөс үсэрч амиа хорлосон хэмээн таамаглаж байгаа ч тус хэргийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст нарийвчлан шалгаж байгаа гэнэ. Саруул хотхоныг Алтай констракшн ХХК барьж, 2015 онд ашиглалтанд оруулсан бөгөөд одоогоор хэд хэдэн хэрэг бүргэгдээд байгаа юм.