Мэдрэлийн эмч Мөнхнаран өөрийн цахим хуудсаараа дамжуулж олон хүнд мэдээлэл хүргэлээ. Ингэхдээ эрт дээр үеэс л бидний өвөө эмээ, аав ээж нар хүүхдээ ханиад хүрвэл өлөн шээсээ уулгаж, мөн нүүрэн дээр яр шарх гарахад шээсээрээ шавш хэмээн хэрэглэдэг байсан. Тэгвэл энэ арга нь тийм ч сайн биш бололтой…
Хүний цусны сийвэн бөөрөнд шүүгдэн хоногийн 24 цагт 180л шүүгдэс я лгаруулан, үүнээс 1-2л нь шээс болон гадагшилдаг. Бөөрний гол үүрэг нь цуснаас бодисын солилцооны илүүдэл бүтээгдэхүүнийг (огт хэрэггүй) шүүх үйл байдаг.
Шүүгдсэн илүүдэл бүтээгдэхүүн нь устай нэгдэн шээс болж биеэс гадагшилдаг. Тэрнээс шээсээр нүдээ угаахаар хараа сайжрахгүй, хүүхдэд уулгаад бие нь сайжрахгүй.
Хүний бие хамгийн хэрэггүй зүйлээ гаргаад xaяж байхад өөр биед ороод ид шидийн үйлдэл үзүүлэхгүй.