Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохоор БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ үеэр тэрбээр БНХАУ-ын төрийн мэдлийн “ССTV” телевизэд ярилцлага өгсөн юм.
Тэгвэл Ерөнхий сайдаас ярилцлага авсан “ССTV” телевизийн хөтлөгч, редактор Чен И Жиа цахим хуудастаа “Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн ярилцлагад хэрхэн бэлдсэн бэ” хэмээх богино хэмжээний видеог нийтэлжээ. Залуу сэтгүүлч Чен И Жиа Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн ярилцлагын үеэр өөртөө итгэлтэй, шийдэмгий байж чадсан хэмээн үзэгчдээс нэлээдгүй магтаал хүртсэн юм.
.
Хятадын ССТВ хөтлөгч, редактор 陈羿伽(Chen Yijia) Монгол Улсын Ерөнхий Сайд @OyunerdeneMN -тэй хийх ярилцлаганд хэрхэн бэлдэж нэвтрүүлгээ хийсэн бэ? @zasag_mn @BattsetsegBatm2 @MongolDiplomacy @Bolort @ChaiWenrui pic.twitter.com/2eL3TA3Xs9
— DailyChineseMn (@dailychinesemn) May 24, 2022