Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал П.Ганхүү 20 тэрбумыг зөвлөхүүдээрээ дамжуулан хусчихсан нь ил болжээ. Стратегийн бараг л бүх ордуудыг төвлөрүүлж, менежментээр хангадаг энэ компанийн асуудал иргэн бүрт хамаатай учир сошиал ч сортойв. Томилогдсоноосоо хойш хаа нэгхэн үзэгдэж, идээ уугаанд л цагийг зарцуулсан эрхэм захирал Гашуун Сухайт зам, Эрдэнэс метан, Багануур, Шивээ Овоо гээд шахаа хийх, тендер хусах нүх сүв арга замыг алдалгүй ашигласан байдаг. П.Ганхүү зээлийн санхүүжилт нэрээр өнгөрсөн оны эхээр 20 тэрбум төгрөгийг Багануур ХК-д шилжүүлжээ. Багануур ХК-ийн захирал Г.Номинчулуун дээрх мөнгийг П.Ганхүүгийн “хүмүүст” бэлнээр гаргаж өгчээ.
П.Ганхүүгийн Зөвлөх нэртэй найзууд болох У.Мэргэнбаяр, О.Батчулуун нарын хамаарлын Сүмбэр сүлд ХХК, Бумбат тээл ХХК-иудад гаргаж өгсөн дээрх мөнгө одоо Багануур ХК ийн “эргэн төлөгдөх боломжгүй” зээлийн ангилалд орсон байна. П.Ганхүү захиралд АТГ-т хавтаст хэрэг нээж, нийслэлийн прокурорын газарт хэрэг нь хянагдаж байгаа аж. П.Ганхүүг хулгай хийх арга боломжоор хангажсан Багануур ХК-ийн захирал Г.Номинчулуун ч АТГ-ын үүдийг сахиад удаж буй.
Хамгийн их мөнгө эргэлддэг шатахуун тосны менежерээр өөрийн эхнэрийг, авлигын хэргээр аавын хаалга татсан найзыгаа худалдаа хангамж хариуцсан даргаар томилж, үндсэн үнээс нь 3 дахин илүү үнээр эд анги шахдаг, үнэтэй чанаргүй түлш нийлүүлдэг, ажилчдын хувцасны оронд сэтгүүл авдаг гээд ёстой зах замбараагүй идэж, задартлаа таргалсан Г.Номинчулууны балгаар Багануур ХК ч амь тасрах дээрээ тулаад байгаа.
Миеэгомбын Энхболдын хүн хэмээн оодорч явсан Номико дарга одоо УИХ-ын гишүүн Сандаг-Очирын өмгөөлөлд нуугдаж Захирлын албан дээрээ үлдчих санаатай ил далд “ажиллагаа” хийж яваа гэнэ лээ. Энэ мэтээр хаа саагүй төрийн мөнгө хулгайчдын халаас руу гулгасаар. Тансаг зэрэглэлийн хаус худалдан авч хуулийнхны овоо хараанд өртөөгүй бол өдийд П.Ганхүү, Номинчулуун нарын 20 тэрбумын хэрэг цэвэрхэн үлдэх байлаа. Ийм хомхой сэтгэлтнүүдэд цаашид итгэл үзүүлж, эх орны хувь заяаг үүрэх том төслүүдийг хариуцуулаад үлдээж болох уу
Эх сурвалж: Erennews.mn