Ардчилсан Намын ээлжит хэвлэлийн хуралд Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам оролцож, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр”Би 2016 оны арванхоёрдугаар сарын 6-д манай нийгэм социалист систем, фашист болсон юм байна. Миний нам улаан социалист болсон юм байна гэж хэлээд хаяад гарсан түүх ард үлджээ.
Өчигдрийн үйл явдал өчигдөртэйгөө дуусаг. Өнөөдөр би энэ намдаа эргэн ирлээ. Эргэж ирэхгүй бол горьгүй нь. Бас дүү нараа урьж байна. Энэ намд байгаа залуус тогтолцоог өөрчлөөч хэмээн гуйж байна. Хүндэтгэлтэйгээр урьж байна. Хувийн өмчид тулгуурласан хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн капиталист тогтолцоог бий болгоод өг дүү нар минь. Та нар одоо эрх чөлөөнийхөө гэрт ирж нэгдээч хэмээн урьж байна. Ах нь хань бараа болъё. Хэрвээ шүүмжлэлтэй байвал биднийг зад өшиглөж хөөгөөд хий. Хийхдээ төрд нэг ч өмч байхгүйгээр цэгцтэй хувьчлаад яв. Алдаж байж ононо. Өнөөдрөөс эхлээд энэ үзэл бодолтойгоо амьсгаа хураах хүртлээ хамт байна” хэмээсэн юм.
.
.