Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзсан талаар бид мэдээллэж байв.
.
.
Уулзалтад: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар оролцож аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар салбарын төлөөллүүдтэй санал солилцлоо.
Энэ үеэр Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг “БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих асуудал ирэх сарын 15-наас эцэслэн шийдэгдэж, ажил хэрэг болно” гэв.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БНСУ-ын иргэдийг Монгол улсад визгүй зорчуулах шийдвэр гаргалаа.