СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад орсон хүмүүсийн шинжилгээний хариуг зарлаж байна.
“Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 220 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрсэн буюу хяналтанд байсан хүнээс дахин нэг вирусын тохилдол гарсан байна.
Тандалтаар цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна гэсэн мэдээллийг өглөө.
Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдэж байна.