Б.Жагар:
– Бид өмнө нь Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банк болон Хаан банк, Голомт банканд өгсөн. Өнөөдөр УИХ-ын даргад өгч байна.
– Өнөөдөр их сонин зүйл харлаа. Сахал Д.Эрдэнэбилэг нарыг Хөгжлийн банкийг д.ээр.эм.дэж, Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Сүхбаатарын талбайн 3 хуваасны нэгийг нь 8,6 сая ам.доллароор барьцаанд тавьсныг нь мэднэ. Гэтэл өнөөдөр би жагсаалаа дээрэм.дүүл.чихлээ. Сахал Д.Эрдэнэбилэг нарын бүлэглэлийнхэн намайг дэмжихээр ирсэн залуусын бэлдсэн лоозонг урж, жагсагчдыг мөнгө төгрөгөөр угжс.ан байна. Шүдээ хүртэл мөнгөөр зэв.сэг.лэсэн хүмүүс Сүхбаатарын талбайг тойрсон VIP өрөөнүүдэд цүнх цүнх дүүрэн мөнгө оруулж тарааж байна. Хууль хяналтын байгууллагын намайг шалгаад л, мөрдөөд л байдаг. Яагаад эдгээр хүмүүс мөнгө тарааж байгаа хүмүүсийг барихгүй байгаа юм бэ, гайхаж байна.
– Хөгжлийн банкны өрийг нь өөрсдөөр төлүүлэхийг шаардаж байна. Сахал Д.Эрдэнэбилэг нарын бүлэглэл 506 тэрбум төгрөгийн авсан. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эрэлийн Б.Эрдэнэбат нар 100 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан. Яагаад эдгээр хүмүүс төрийн бүх албан тушаалд сандайлж суучхаад эрх мэдлээсээ буухаараа төрийн эргэлт хийгээд ч хамаагүй, ард түмнээ шopooнд булаад ч хамаагүй 76-уулаа сайхан амьдрах гээд зориод байдаг юм бэ.
– Өнөөдөр танай, манай намын хул.гайч юу байгаа юм бэ. Худалдаа хөгжлийн банк бол нэг талаасаа улсын хөгжлийн бодлогыг, иргэдийн дуу хоолойг хул.гайл.даг байсан бол сүүлдээ улс дотор улс бий болгож байна. Та нартай би 24 цагаар тэмцэнэ.