Монголын хөдөлмөрч, бүтээлч залуусын түүчээ болсон ‘ТЭСО’-ийн О.Цогтгэрэл 2020 оны УИХ-ын сонгуульд Увс нутгаас нэр дэвшин сонгогдож ёстой л аз, од нь гийсэн гэлтэй. УИХ-н нялх сэнгүмүүдийн нэг гэгддэг тэрээр саяхан болсон хуралдааны үеэр тунчиг болчимгүй зүйл ярьсан нь сонгогч түмэн хийгээд хөдөө орон нутгийн иргэдийн дургүйцлийг хүргээд эхэлжээ.
Тэрээр их л мэдэмхийрч ‘өнөөдөр Монголд бие даан хөгжих боломжгүй 77 сум байна, хөгждөггүй 2000 хүнтэй суманд хөрөнгө оруулалт хийх хэрэггүй, эдгээр сумдууд 90, 100 жилийн ойгоо тэмдэглэхээс илүү эдийн засгийн хөгжил чухал. Сүүлдээ сумдуудад цус ойртолт ихэслээ, энэ нь үндэстний аюулгүй байдлын асуудал болон хувирсан хэмээн’ хэлсэн нь түүний сонгогдсон нутгийнханд таалагдаагүй аж. Цахим орчинд түүний хэлсэн үгэнд бухимдах хүн олон байлаа.
Учир нь тэрбээр УИХ-д суучихаад орон нутагт хөрөнгө оруулалт хийхийн эсрэг ийм болчимгүй зүйл ярьж байгаагаас гадна ард түмнээ цyс oйpтoлттoй хэмээн дoрoмжилж байна хэмээн нутгийнхан нь тунчиг дypгүй уурсч байна. Цогтгэрэл гишүүн залуу хүн бодлогогүй зүйл ярьснаа тайлбарлаж уучлалт гүйхгүй бол хөдөө очвол чулуу шидүүлж мэдэхээр болжээ.