‘Хямд үнэ хэлдэг мөртлөө очоод уулзахаар тэс ондоо гэрээний нөхцөл, үнэ яриад байх юм’ хэмээн иргэдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийжээ. 1000 төгрөгөөр шинэ дугаар авбал хэрэглэгчдэд 11 сарын турш 9 GB дата бэлгэнд ирнэ гэсэн. Үүний дагуу би Moбикoмын сaлбap дээр нь очиж уулзаад шинэ дугаар авах гэтэл ‘Та хуучин хэрэглэгч учраас 1000 төгрөгөөр өгөх боломжгүй. Авбал 3500 төгрөгөөр авах боломжтой’ гэсэн. Тэгээд би 3500 төгрөгөөр авсан. Би 1997 оноос хойш Мобикомыг сонгосон гэж иргэн Бямбацогт ярьжээ.
Олон жил Мобикомоор үйлчлүүлж буй хэрэглэгчдэдээ харин ч хямдрал, урамшуулал үзүүлэх ёстой байтал эсэргээрээ ялгаварлан гадуурхаж байна. Яг адилхан үйлчилгээг шинэ хэрэглэгчдээс 3.5 дахин илүү үнээр авна гэдэг шударга бус явдал бизээ.
Мөн Үнэнэбаяр гэх нэгэн иргэн ‘9GB дата маань дуусчхаар нь 1000 төгрөгөөр 3GB дата авахын тулд очтол дахиад ‘Танд өгөх боломжгүй. Та 7000 төгрөгийн хайр түгээе картаар цэнэглэх ёстой’ гэсэн. Тэрийг нь би бас худалдаж авсан. Гэтэл нэгж дата нь хоёр нь өмнөхөөсөө хоёр дахин бага байх жишээний байна гэжээ.
Энэ мэт хэрэглэгчдээ хуурамч рекламаар хуурч байгаа явдлыг ‘Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар’ шалгаж зохих хариуцлага тооцдог баймаар юм. Саяхан МАН-н шинэ ирээдүйтэй залуу боловсон хүчин гэгддэг Бат-эрдэнэ уг байгууллагыг удирдахаар болсон. Тэгвэл түүнд хамгийн түрүүн хийх ажил нь Монголын хамгийн олон хэрэглэгчдийг нэгтгэсэн Японы хөрөнгө оруулалттай гэгддэг Мобиком компанитай холбоотой иргэдийн өмнөөс ажиллахаас эхлэвэл ард иргэд сайшаах нь лавтай хэмээн зөвлөх байна.